Б.БАЯР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр Олимпийн наадмын нээлтэд оролцоно. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү ажлын айлчлалынхаа хүрээнд Япон болон бусад улс орнуудын удирдлагуудтай хэд хэдэн томоохон уулзалтуудыг хийнэ. Уулзалтууд нь өчигдрөөс эхэлсэн байна. Тэрбээр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзжээ. Энэ уулзалтаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд нэлээд чухал асуудлуудыг хөндөж зохих шийдэлд хүрсэн байна. Тодруулбал:
-Хөшигийн хөндийн Эдийн засгийн бүс болоннисэх онгоцны буудлын зэрэглэлийг ахиулах,
-Мэдээллийн технологийн чиглэлийн хамтын ажиллагааны хүрээнд IT салбарын 1000 инженер бэлтгэх, энэ чиглэлийн компаниудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
-Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон 71 км хурдны зам,
-"Богдхаан" төмөр зам,
-Нүүрсний ордыг түшиглэн Устөрөгчийн цахилгаан станц байгуулах, ТЭЗҮ дээр ажиллах
- Хөнгөн галт тэргийн ТЭЗҮ боловсруулах зэргийг ярьж удахгүй хэрэгжүүлж эхлэхээр албан ёсоор тохирлоо.
Энэ үеэр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Хүн төрөлхтөний туулж буй энэ хүнд цаг үед зохион байгуулж байгаа Олимпийн наадамд биечлэн ирж, хамт байгаад талархаж байна" гэсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn