Ч.ОЛДОХ
Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн тухай манай сайт Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжиннямын “Оюутолгой аз уу, эз үү” номын “Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон зам мөр, сэтгэлд хоногшсон үйл явдлууд” бүлгээс 100 баримтыг онцлон зохиогчийн зөвшөөрлөөр цувралаар хүргэж байгаа билээ. Үргэлжлэлийг хүлээн авна уу.
Түрүүч нь Баатар үйлдвэр “Эрдэнэт”-ийн тухай 100 баримт
11. Хоёр улсын геологичид хамтран Эрдэнэтийн овооны ордын төв хэсэгт урьдчилсан хайгуулын ажлыг дөнгөж эхлүүлээд байтал 1968 онд Чехословакт улс төрийн үйл явдал өрнөж тус улсын мэргэжилтнүүд нутаг буцжээ.
12. Ийнхүү Монгол-Чехословакийн геологичид Эрдэнэтийн овооны орд газарт дөрвөн жил эрэл хайгуул хийж багагүй хөрөнгө зарцуулж, зэс молибдений сонирхолтой талбайг тогтоосон ч ордын хамгийн чухал үр ашигтай Баруун хойд хэсгийг илрүүлж чадаагүй.
13. Энэ хугацаанд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Геологи шинжилгээний газрыг 1966 оноос Геологийн яам болгож, сайдаар М.Пэлжээг томилжээ.
14. Чехословакийн геологичдыг явснаас хойш 1968 оны эцсээс 1969, 1970 онд тэдний үлдээсэн үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмж, лаборатори, мэдээллийн суурь дээр Монголын геологичид бие даан ажиллав.
15. 1968 оны сүүлчээс хайгуулын ажлыг Чехословакийн Карлын их сургуулийг төгссөн Монголын шилдэг геологич Г.Сандуйжав, Л.Мягмар нар удирдаж хамгийн чухал хэсэг болох Эрдэнэтийн овооны Баруун хойд хэсгийг тогтоожээ.
16. Тухайн үед Афганистанд дайн, Чилид төрийн эргэлт болж тус улсаас зэсийн баяжмал авах, Афганистантай хамтран зэсийн орд ашиглах боломжгүй болсон тул Уралын металлургийн үйлдвэрийг түүхий эдээр хангахад дөнгөж нээгдээд байсан Эрдэнэтийн орд тохиромжтой байв. Гэсэн ч хоёр улсын гэрээ хэвээр байсан нь хүндрэлтэй байжээ.
17. Монгол, Чехословакийн Монголчехословакметалл хамтарсан үйлдвэр байгуулж, үйл ажиллагаа явуулж байв.
18. Зөвлөлтийн Геологийн экспедиц хүч хөрөнгө гаргаж Эрдэнэтийн овооны ордын нарийвчилсан хайгуулыг 1971-1972 онд хийж нөөцийг тогтоожээ. Хайгуулын болон нөөцийн тооцоог хийхэд нь Төрийн шагналт геологич Г.Сандуйжав оролцжээ.
19. Эрдэнэт үйлдвэрийн анхны төлөвлөгөөг боловсруулж батлуулах, үйлдвэрийн жилийн болон хэтийн төлөвлөгөөг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулахад Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжинням Хөвсгөл аймаг дахь Геологийн удирдах газрын эдийн засагч байхдаа гар бие оролцсон байна.
20. Эрдэнэт үйлдвэр бий болж, 1070-аад оны залуусын дунд “...Эрпэнэтийн овоо өнгөтэй байна, Эрин зууны цуурай байна аа” гэсэн дуу хит болж байжээ.
Эх сурвалж: www.polit.mn