Ч.ЗОТОЛ

Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын эхний 130 км замыг  наадмын дээр нээнэ хэмээн салбарын сайд Л.Халтар амласан байв. Мөн хаврын чуулган хаалтаа хийснээр тойрогтоо очиж замын ажлд анхаарлаа хандуулна гэдгээ УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэлж байсан юм. Тэгвэл тус замын ажил  хугацаандаа амжжээ. 130 км замыг энэ сарын 15-нд нээсэн ч түүнээс  цаашхи автозамын шинэчлэл, засварын ажил үргэлжилж  байна. Одоо Дарханы замын хоёрдугаар багцад хамаарах  Хар модотын даваанаас Урьхан хүртэлх 45.5 км-ын  автозам болон Сайханы гүүрийн ажлыг  "Жонмэй Инженеринг групп" хариуцаж,  туслан гүйцэтгэгчээр WXP компани ажиллаж байна.  Сайханы голын 18 метр гүүр барих ажил  45-50 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Тус компани Сайханы гүүрээс гадна Дарханы автозамын хоёрдугаар багцад харъяалагдах Шивэртийн болон Шавартын гүүрийг  мөн тавих юм. Зам, гүүрийн нийт ажил ирэх есдүгээр сард барьж дуусгахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: www.polit.mn