С.САРУУЛ

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 25188 хүн эмчлүүлж байна. Тэгвэл коронавирусийн халдварын эмчилгээнд байгаа иргэдийн 2486 нь хүүхэд бол 524 нь жирэмсэн эмэгтэй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Үүнээс 10,013 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 15,175 нь хөнгөн хэлбэрийн оноштойгоор Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн-5,897

Хүндэвтэр-3,016

Хүнд-892

Маш хүнд-208 хүн байна.

Эх сурвалж: www.polit.mn