Т.САЙХАН

2021.07.18

ЭМЯ COVID-19-ийн нөхцөл байдлын мэдээллээ танилцуулав.

Сүүлийн 24 цагт COVID-19-ийн халдварын 1466 тохиолдол батлагдсан байна. Халдварын улмаас найман хүн нас баржээ. Нас барсан найман иргэн 61-80 насны иргэн байжээ.

Халдварын тухайд  нийслэл хотод 786, орон нутагт 680 тохиолдол бүртгэгджээ.

  • Хөнгөн-6079
  • Хүндэвтэр-2976
  • Хүнд-950
  • Нэн хүнд-192

Сүүлийн 24 цагийн байдлаар 10197 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 2090 нь хүүхэд, 553 нь жирэмсэн эх эмчлүүлж байна.

Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 147253, нас баралт 734, эдгэрсэн тохиолдол 130,612 болоод байна.

Эх сурвалж:www.polit.mn