Т.САЙХАН

 

2021.07.16

 

ЭМЯ CОVID-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээллийг танилцуулав. Сүүлийн 24 цагт 1364 шинэ тохиолдол батлагдаж, есөн хүн нас барлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 769 нь Улаанбаатар хотод, 595 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Нас барсан есөн хүний зургаа нь эмэгтэй, гурав нь эрэгтэй. Нийт нас баралт 716 болж байна. 

 

Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3730 иргэн эдгэрчээ. Одоогоор 6286 хүн хөнгөн, 3078 хүн хүндэвтэр, 1029 хүн хүнд, 220 хүн маш хүнд байна.

 

Монгол Улсын хэмжээнд 2.1 сая хүн буюу 64.7 хувь нь вакцины нэгдүгээр тун, 1.8 сая буюу 55.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

 

Эх сурвалж:www.polit.mn