Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд долдугаар сарын 17-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1984 оны энэ өдөр дэлхийн анхны эмэгтэй сансарын нисэгч задгай сансарт гарчээ. Светлана Евгеньевна Савицкая тойрог замын "Салют-7" станцаас задгай сансарт гарчээ. Дэлхийн хамгийн анхны сансарын нисэгч эмэгтэй Валентина Терешкова 1963 онд сансарт гурав хоногийн нислэг хийсэн байв. Түүний дараа сансарт ниссэн хоёр дахь сансарын нисгэгч Светлана Савицкая "Союз Т-7" хөлгийн судлаач нисэгчээр анх 1982 онд сансарт 22 хоногийн нислэг хийн "Салют-7" станцад ажиллаж байв. Тэр 1984 оны долоодугаар сарын 17 - 25 –ны хооронд сансарт хоёр дахь удаа "Союз Т-12" хөлгөөр нисчээ. Энэ үеэр тэр сансарын станцаас задгай сансарт гаран 3 цаг 35 минутын хугацаанд ажиллажээ. Тэрбээр сансарт хоёр удаа нисэхдээ нийт 19 хоног 17 цагийн нислэг хийжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1794.07.17. Францын яруу найрагч Андре Мари Шенье Парис хотноо цаазлагдлаа. Яруу найрагч Францын агуу хувьсгалын үзэл санааг эхлээд дэмжсэн юм. Хожим якобинчуудын харигслалд дургүйцсэн тэрээр либерал хэвлэлд хурц памфлет бичиж, Маратыг хөнөөсөн Шарлотта Кордед зориулсан магтаал бүтээн XVI Людовикийг хамгаалж байсан Мальзербад тусалж байлаа. 1794 оны гуравдугаар сард түүнийг баривчлан хорьсон ба тэр жилийн энэ өдөр түүнийг цаазалжээ. Андре Шаньегийн яруу найргийн өвийг зөвхөн 1819 онд цуглуулан хэвлэсэн байлаа. Түүний яруу най нь эртний үзэсгэлэн гоозүйн бишрэл ба XVIII зууны рационализмын хольц юм. Түүнийг романтинизмын урдач нарын нэг гэдэг.
1814.07.17. Английн зохион бүтээгч Ж. Стивенсон "Блюхер" гэж нэрлэсэн уурын зүтгүүрийг туршжээ. Тэр машин нь нүүстэй вагонуудыг зөөх зориулалтай байсан ба Ватерлоогийн тулалдаанд алдаршсэн пруссийн генерал Гебхард Леберехт фон Блюхерын нэрээр нэрлэгджээ. Стефенсон өөрөө анхны уурын зүтгүүрийг “Хэн чадах нь гүйцэн түрүүлээрэй” нэртэйгээр 1804 онд Ричард Тревитик бүтээснийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
1832.07.17. Петербургт Александрын баганыг авчирчээ.
1890.07.17. Уран зураач Винсент Ван Гог ухаан санааны балартлын мананд орон мэдрэлийн эмчийн хяналтад байхдаа этюд зурахаар гараад “Улаан буудайн талбай дээрх хэрээнүүд” нэртэй сонгодог бүтээлээ бүтээжээ.
1929.07.17. “Армийг бүү оролд, цагдааг бүү оролд, намын аппаратын бүү оролд, сайдын зэрэгтэй албан тушаалтнуудыг бүү оролд... гэх. Харин би эрчүүдийг өөрөө оролдохгүй. Орост тэд бүгд сайн хүмүүс!” гэж хэлж байсан Зөвлөлт-Оросын зохиолч, кино жүжигчин, найруулагч, Василий Макарович Шукшин 1929 оны долдугаар сарын 25-нд төржээ,
1947.07.17. Прага хотноо Дэлхийн оюутан залуучуудын анхдугаар наадам болжээ. Дэлхийн залуучуудын 1945 онд Лондон хотноо болсон бага хурал дээр Дэлхийн ардчилсан залуучуудын холбоо байгуулагдснаас хойш залуучуудын наадмын хөдөлгөөн үүсэлтэй.
1948.07.17. Тушинод болсон нисэх хүчний парад дээр Зөвлөлтийн анхны нисдэг тэрэг "Ка-8" "Иркутянин" үзүүлэгджээ. Нислэгийнх нь дараа түүнийг “агаарын мотоцикл” гэж сэтгүүлчид нэрлэжээ.
1953.07.17. Кубын үндэсний бослогын өдөр. Фидель Кастрогийн партизанууд 1953 оны энэ өдөр Монкада хуаранг дайрсны Үндэсний бослогын өдрийг Кубад тэмдэглэж эхэлдэг.
1957.07.17. Тунис улсын өдөр. Тунис улс 1957 оны энэ өдөр хүртэл үе дамжсан бейликат байсан нь бей захирдаг байсан гэсэн үг юм.
1976.07.17. Америкийн сансарын аппарат Ангараг гарагийн тойрог замаас дуулиан тарьсан гэрэл зургийг дамжуулав.
1978.07.17. Английн Олдхэм хотод хуруу шилний үр хөврөлийн Луиза Жой Браун гэдэг дэлхийн анхны хүүхэд төржээ.
Эх сурвалж www.zms.mn