Т.САЙХАН

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахлын улмаас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Мөн иргэдийг баяр наадмын өдрүүдэд ес хоног амраах шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Үүнтэй холбоотойгоор иргэд олон нийт хөдөө орон нутгууд руу явж, амралтаа өнгөрөөж байна. 

 

Гэвч зарим газруудад иргэд олноороо бөөгнөрөх явдал үүсээд байгаа юм. Тиймээс ЭМЯ-ны зүгээс баяр наадмын дараа халдварын шинэ давалгаа үүсэхээс сэргийлж хүн хоорондын зайгаа барьж, гараа угааж, амны хаалтаа зүүх уриалгыг гаргалаа. Мөн гэр бүлүүд бусад гэр бүлүүдтэй холилдож, олуулан нэг дор уулзахаас сэргийлэхийг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. 

 

Эх сурвалж:www.polit.mn