Б.Баяр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хилийн боомтууд дахь олон жил бугшсан хууль бус үйл ажиллагааг таслан зогсооно гэж мэдэгдсэн. 
Энэ хүрээнд Замын-Үүд боомтын гааль, мэргэжлийн хяналт, ачаа тээврийн төв, хилийн цэргийн харьяа салбаруудын үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллагын шалгалтыг оруулаад байна. 
Тэрбээр Замын-Үүдээс гадна Гашуунсухайт боомт дахь иргэд аж ахуйн нэгжүүдийг чирэгдүүлдэг төрийн зарим үйлчилгээнд анхаарал хандуулж эхэлсэн байна. 
Тэрбээр өнөөдөр /2021.7.9/ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэгт улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийн бичиг олголтын асуудлыг шалгах, энэ зөвшөөрлийн олголтод улстөрчдийн нөлөөллийг зогсоох чиглэл өгчээ. 
С зөвшөөрлийн асуудал нь хэзээнээсээ хэл ам таталж, авлига дагуулж ирсэн. АТҮТ-ийн удирдлагууд үүнд холбогддог. 
Бас УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн энэ зөвшөөрлийн хэрэгт орооцолдчихсон шалгагдаж байгаа билээ.

Эх сурвалж:www.polit.mn