Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд долдугаар сарын 10-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Дейтон хотноо “Бичний хэрэг” гэх Дарвины онолыг сургуульд заахын эсрэг шүүх хурал эхэлжээ. 1925 он гэхэд Америкийн 25 муж сургуульд  Дарвины хөгжлийн онолыг заахыг хориглосон байсныг зөрчсөн гэх   эмийн санч Фред Робинсоны гомдлоор шүүх хурал явагджээ. Хориотой байсан Дарвины онолыг сургуульд заах хоригийг зөрчсөн гэх шүүх “Бичний хэрэг” нэртэйгээр Теннесси мужийн Дейтон хотноо хэлсэн байна. Тэр үед Дейтоны эдийн засаг уналтад байжээ. Ингээд Робинсон ба түүний нөхөд нэгэн дуулиантай хэрэг мандуулан хотод хөрөнгө оруулагчид ба жуулчдыг татахаар шийдээд “Бичний хэргийг” өдөөсөн байна. Тэд хүн тэнгэрийн гаралтайд харшилсан доод төрлөөс үүсэлтэй гэх онол нь хууль бус гэсэн гомдлыг шүүхэд гаргажээ. Шүүхийн ажиллагаанд олон нэртэй сэтгүүлчид өмгөөлөгч нарыг татаж, хотыг цэвэрлэн гоёсон байв. Шүүх хурлыг радиогоор  дамжуулсан байв. Шүүхэд  сайн дураараа хэрэгтэн болохыг зөвшөөрсөн 24 настай заримдаа биологи заадаг байсан биеийн тамирын багш Жон Скоупсийг буруутан гэж үзэн 100 ам.доллараар торгожээ. Дарвины онолыг сургуульд заахыг хориглосон хууль 1967 он хүртэл  хүчин төгөлдөр байжээ. Энэ дуулиантай шүүх хурлаар хотын сан ба Робинсоны түрүүвч ихээхэн зузаарчээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1547.07.10. Францад хаан албан ёсоор зөвшөөрсөн сүүлчийн дуэль хийгджээ. Үхэл их байснаас дуэлийг хориглосон юм. Хориг тавигдсан ч дуэль өмнөх шигээ л их байв. Тэгээд 1566 онд IX Карл хаан  зарлиг гарган дуэль хийгчдийг цаазлах тушаал гаргасан байна.

1553.07.10. Англид хамгийн богино хугацааны хаанчлал эхэлжээ Леди Жейн Грей хаан ширээнд суусан ч ес хоногийн дараа түүнийг Тауэрийн шоронд хориод 1554 оны хоёрдугаар сарын 12-нд түүнийг цаазалсан байв.

1904.07.10. Германы Кайзер II Вильгельм Японы эсрэг дайнд Оросыг дэмжиж байгааг мэдэгдэв. Энэ түүх ихээхэн хачирхалтай. Арван жилийн дараа Германы эсрэг дайнд Япон Оросыг дэмжин тэдэнд хэдэн арван мянган "Арисака" винтовыг зарсан байдаг.

1913.07.10. Калифорнийн Үхлийн хөндийд АНУ-д хамгийн өндөр  57 градус гэсэн дулаан бүртгэгджээ.

1918.07.10. Германы армийн  ерөнхий командлагч генерал Э. Людендорф Севастопольд олзолсон Оросын Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнуудаас  тусгаар Украинд шилжүүлжээ.

1925.07.10. Зөвлөлтийн  бүх холбоотын мэдээллийн цахилгаан мэдээний агентлаг (ТАСС) Петерградын цахилгаан мэдээний гол агентлагийн бууринд байгуулагджээ.

1934.07.10. Зөвлөлтөд Дотоод явдлын яам байгуулагдан түүний Ардын Комиссараар Генрих Ягода томилогдсон байна.

Эх сурвалж www.zms.mn