Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа Монголын түүхэнд долдугаар сарын 7-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1931 оны энэ өдөр улсын ажилчин малчин эмэгтэйчүүдийн анх дугаар их хурал болжээ. МАХН-н төв хорооны дэргэдэх эмэгтэйчүүдийн тасаг энэхүү анх дугаар их хурлыг хуралдуулсан байна. Олон зуун жил шашны буруу үзэлд хавчигдаж нийгмийн эрх чөлөөг эдэлж чадахгүй байсан эмэгтэйчүүд анх нийтээр нэгэн зорилгоо илэрхийлж хэлсэн гэж тэр үеийн португалид тэмдэглэсэн байдаг. Монголын Эмэгтэйчүүдийн анх дугаар их хуралд хөдөөнөөс ирсэн төлөөлөгч эмэгтэйчүүд хувцас хунар муутай, харц ядуу бүсгүйчүүд байсан. Иймд юуны өмнө улсаас эмэгтэйчүүдийг хувцаслаж, бүгдэд ижил ногоон дээл оёулж, савхин гутал олгосон байна. Хурлын дараа зарим эмэгтэйчүүдийг шууд бичиг үсгийн бүлгэмд суулган анхан шатны сургалтад хамруулаад, сайн суралцсан болон хүсэл сонирхолтой эмэгтэйчүүдийг сувилагч, багшийн сургалт дамжаанд шилжүүлсэн түүхтэй. Монголын эмэгтэйчүүдийн хороо 1925 онд “Монголын эмэгтэйчүүд” хэмээх сэтгүүл гаргаж байсан байна.
1945.07.07. Сталин Москвад айлчилж буй Маршал Чойбалсанд зориулан Кремлийн ордны Рикатринагийн танхимд зоог барьжээ.