Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж,  АН-ын гишүүн Х.Тэмүүжин нар мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Намын 100 мянган гарын үсэг цуглуулах аян идэвхтэй өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг есөн дүүрэг буюу нийт 30 нэгжээс гишүүдийн гарын үсэг цуглуулах аяныг өрнүүлж байгаа. Дөрвөн газраас 21 мянган хүний гарын үсэг цуглаад байна.  Цугласан гарын үсгийн хүрээнд дараах шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлж байна. АН-ын Их хурлыг энэ оны наймдугаар сарын дотор зохион байгуулах шийдвэрийг долдугаар сарын 7-ны дотор гаргаж, АН-ын даргаас долдугаар сарын 9-ний дотор огцрохыг шаардаж байна. Цаашид бид шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэлээ. 

АН-ын гишүүн Х.Тэмүүжин "С.Эрдэнэ дарга хоёр сонгуулийн дараах ялагдал, гишүүдийн хүсэлтийг үндэслэж, Их хурлаа зарлаж, ажлаа өгөх нь улстөрчийн хувьд хариуцлагатай явдал болно" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn