Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд долдугаар сарын 4-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Д.Хадбаатар нь 1951 оны долдугаар сарын дөрвөнд одоогийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт "Морин завод" буюу "Толгойт" гэдэг газар Дагвацэрэнгийн гурав дахь хүү болон төржээ. Д.Хадбаатар нь 1966 онд Баруунхараагийн 7 дугаар ангийг төгсөх жилээ ээжийнхээ дүү Жамжилмааг дагаж Улаанбаатар хотод орж ирсэн байна.1967 оны 1 дүгээр сараас Улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн гишүүн болж Ч.Найдангийн шавь болжээ. Бэлтгэл сургууль хийх завсраа 7-р ангийг оройгоор төгсчээ. 24 дүгээр сургуулийг оройгоор суралцаж төгсөөд цэрэгт татагдан 1970 оны 8 дугаар сард "Алдар" нийгэмлэгт тамирчнаар хуваарилагдан очжээ. 1971 онд "Алдар" нийгэмлэгийн зуны ажиллагааны нээлтээр нэг, хоёрын даваанд улсын заан Адъяа, Барамсай нарыг хаяж бөхийн гараагаа эхэлсэн байна. Тэр зундаа сумын наадамд "бух" Гомбо гэдэг бөхтэй үзүүр түрүү булаалдахаар барилдаад түүнийг гүйхэд нь цочсондоо давуулж барин шилбүүрдээд төвөггүй түрүүлж "Сумын заан" цол хүртэж хээр зүсмийн соёолон мориор шагнуулсан нь бөх болох урам зоригийг нь улам бадрааж өгчээ. Улсын аварга Д.Хадбаатарын барилдааны амжилтаас дурдвал. 1972 оны улсын баяр наадамд 5 давж "Улсын начин" цол хүртсэн. 1975 оны улсын баяр наадамд 7 давж "улсын заан" цол хүртсэн. 1976 оны улсын баяр наадамд 9 давж түрүүлэн "Улсын арслан" цол хүртсэн. 1979, 1983, 1985 оны улсын баяр наадамд 8 давж үзүүрлэсэн. 1986 оны улсын баяр наадамд 9 давж түрүүлэн "Улсын аварга" цол хүртсэн байна. Улсын аварга Д.Хадбаатарын үндсэн гол мэх нь хоёр сугаар нь тэвэрч шилбүүрдэх, нохой мордох, давуулж гуядах мэхийг хийдэг байжээ. Аварга Д.Хадбаатарын биеийн өндөр 192 см, биеийн жин 146 кг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд төрөн гарсан бөхчүүдийн дотроос хамгийн том биетэй, хүнд жинтэй, хүч тэнхээгээр шалгарсан домогт бөх байв.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1776.07.04. Америкийн удирдагч Жорж Вашингтон Тусгаар тогтнолын бичиг баримтад гарын үсэг зурсан байна. Үүнээс хойш АНУ-ын тусгаар тогтнолын өдөр хэмээн тэмдэглэдэг болжээ.
1829.07.04. Англид нийтийн тээврийн үйлчилгээнд анх удаа Автобус үйлчилж эхэлсэн байна.
1848.07.04. Карл Маркс болон Фридрих Энгельс нар Коммунист Манифестогоо хэвлүүлж байжээ.
1884.07.04. Францын ард түмэн Америкийн ард түмэнд Эрх чөлөөний хөшөөг бэлэглэсэн байна.
1906.07.04. Их Британи, Франц болон Итали улсууд нь албан ёсоор Эфиопийн Бүгд Найрамдах Улсыг хүлээн зөвшөөрсөн байна.
1946.07.04. Филипины арлууд энэ өдөр АНУ-аас тусгаар тогнолоо олж авсан байна.
1965.07.04. ОХУ-ын "Зөн билгийн тулаан" ТВ шоуны 5 дахь дугаарын ялагч Лилия Хегай
Эх сурвалж www.zms.mn