Ч.ЗОТОЛ

Монгол Улсын гавьяат тамирчин, “Хүнд цохилт” хэмээн нэрлэгдэж буй боксчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 14 дэх тулаанаа Калифорни мужийн Карсон хот дахь “Dignity Health Sports Park” ордонд хийхээр болсон. Урьдчилсан тов гараагүй, санаанд оромгүй гэнэт хийх болсон  энэ  тулаанд тэрээр мэргэжлийн боксын WBA холбооны түр аваргын бүсийн төлөө уг бүсийг эзэмшигч Крис Колберттой өрсөлдөх гэж байна.  Крис Кольберт  бол  мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан хийж одоогоор ялагдал амсаагүй яваа,  зургаан  тулаанд нокаутаар ялсан хүчтэй тамирчин юм. Тэгвэл тэдний  тулааныг Юнивейшнийн UNILIVE 88 сувгаар  энэ сарын  сарын 4-ний  09.00 цагаас шууд дамжуулахаар болжээ.  Нямбаярын Төгсцогт хэд хоногийн өмнө  “Цар тахалтай энэ хэцүү цаг үеийг туулж буй монголчууддаа бага ч болов сэтгэлийн  дэм өгч, тулааны албан ёсны эрхээ аль нэг телевизэд өгч, үнэ төлбөргүй хүргэхээр шийдвэрлэлээ. Монгол Улс мандан бадраг! Монгол хүн бүртээ эрүүл энхийг хүсье!” хэмээн мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn