Т.САЙХАН

УИХ Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж баталлаа.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Цар тахлын нөхцөл байдлыг ойлгож байна. Цар тахлын хуулийн хугацааг сунгаснаар бүх эрх мэдлийг Засгийн газарт өгчихсөн. Шийдэж буй асуудлыг харахаар иргэдээ хуваасан, “хуудуутай" шийдвэр гаргаж байна.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг хийнэ гэж шийдвэр гаргаад явуулж байгаад цуцалчихлаа. Талбай дээр залуус жагсаж байна. Үүнийг буруутгахгүй. Энд гарсан хохирлыг хэн хариуцах вэ. Засгийн газар бодлогогүй шийдвэр гаргадгаа болимоор байна" гэлээ.

Ийнхүү дээрх хууль эцэслэн батлагдаж, жил бүрийн тавдугаар сарын аль нэг хагас бүтэн сайн өдөр Үндэсний номын яармаг гарч, Үндэсний бичиг соёлоо дээдлэх тэмдэглэх өдөртэй болж байна. 

Эх сурвалж: www.polit.mn