Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Өршөөлийн тухай хууль ялангуяа шоронд ял эдэлж байгаа хүмүүстэй холбоотой нэлээн асуудал гардаг. Энэ өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргаж гишүүд дэмжсэн юм. 

 Монгол Улс нийт зургаан удаа Өршөөлийн үзүүлэх тухай хуулийг баталсан ба 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар  зарим этгээдэд захиргааны ба зөрчлийн шийтгэлээс хамтад нь чөлөөлж байжээ. 

Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-ээс хойш  хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 6.1 сая зөрчил бүртгэгдсэн бөгөөд 168 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан боловч өнөөдрийн байдлаар 73 тэрбум төгрөгийн торгууль нь төлөгдөөгүй байна.

Өршөөлийн хууль батлагдсанаар  эхний ээлжид  150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөнө. 374 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасна.  Өсвөр насны 25 хүүхэд суллагдана. Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа болон албадлагын арга хэмжээ авагдсан 3915 хүмүүс Өршөөлд хамрагдах юм байна. 

Эх сурвалж: www.polit.mn