Б.ДЭМБЭРЭЛНЯМ
Үндэсний бөхийн холбоодууд хуралдаж бөхийн барилдааныг дараах зохион байгуулалтаар хийхээр эцэслэн шийдвэрлэжээ.
1. Бүртгэлийг 2021.07.01-03-ны өдрүүдэд дэвжээдээс нэгдсэн байдлаар авах. Дэвжээд бөхчүүдийнхээ хоёр хувь цээж зургийг заавал ирүүлэх. Дэвжээ нь албан ёсны бүртгэлгүй аймгууд болон дэвжээнд хамрагдаагүй улс, аймаг, сумын цолтой бөхчүүд 07.03-04-ний өдрүүдэд МБӨ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлэх,
2. Ковидын шинжилгээг 2021.07.11-ний өглөө Хүй 7 худагт 07:30-11:00 цагийн хооронд авах,
3. Жаяг дэгийн багийнхан болон барилдах бөхчүүд өөрсдийн унаагаар эсвэл 2021.07.11-ний өглөө 07:00 цагт Монгол Бөхийн өргөөнөөс нэгдсэн унаагаар явах
4. Бөхийн барилдаан 07.11-13-ны өдрүүдэд үргэлжлэх
5. Наадам болох талбайд аймаг бүрийн бөхийн дэвжээдэд (даваа хооронд бөхчүүдээ амраах) 1-2 гэрийг НЗДТГ-аас барьж өгөх
6. Мандатыг Монгол бөхийн өргөөнд 2021.07.09-10-ны өдрүүдэд аймаг аймгийн дэвжээдийн бөхчүүдэд заасан цагийн хуваарийн дагуу олгох
7. Бөхийн дэвжээд 100 жилийн ойд зодоглож 1, 2-ын даваанд өвдөг шороодсон ахмад бөхчүүддээ байрлах гэрийг нь барьж өгсөн бол хот руу буцаахгүйгээр байрлаж болох
8. Бөхийн дэвжээд наадамд хоёр давсан бөхчүүддээ заагдсан байрлалд хоноглох гэр, майхан барьж байрлуулах. Эсвэл УБ хот руу буцааж болно. Буцсан тохиолдолд маргааш өглөө нь өөрийн зардлаар (20000 төгрөг) түргэвчилсэн шинжилгээг заавал өгөх
9. Наадмын талбайгаас 1.2 км зайтай дэвжээдийн бөхчүүдээ байрлуулах гэр, майхны байрлах цэгт усанд орох, бие засах цэгүүдийг НЗДТГ-аас барьж өгөх
10. Бөхийн дэвжээд бөхчүүдээ хоноглуулах гэр, майхныг наадмын талбайгаас 1,2 км зайтай заасан газарт 2021.07.06-ны өдрийн 24:00 цагт барьж дуусгасан байх. 07.07-ны өдрөөс тус байршил руу автомашин оруулахгүй болно.
Эх сурвалж: www.polit.mn