С.САРУУЛ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар хөнгөлттэй олгох эмийн нэр төрөлд эмийн ерөнхий нэршлийг нэмэгдүүлэхгүйгээр дараах 33 худалдааны нэршлийн эмийг нэмлээ.

Үүнд:

1. Уналт, таталтын эсрэг эм- Нейрокон, Кепрептол СР, Лириби

2. Тархины эд эсийг хамгаалах эм- Этекс Цитиколин

3. Ретровирусын /гепатит В/ эсрэг эм- Гепвин 0.5

4. Цусны даралт бууруулах эм- Жублосар, Вальсакор Н 160, Вальсакор Н 80, Телмиста 40мг, Телмиста 80мг, Претеншион 40, Претеншион 80, Багровен 5мг, Багровен 10мг

5. Нянгийн эсрэг эм /антибиотик/- Бетаклав, Азибру 500, эрибру 500, Кларитрон, Азитрон, Ципрон, Метронидазол, Моксиклав

6. Зүрхний бах эмчлэх эм- Нипертен

7. Өвдөлт намдаах эм- Наклофен Дуо

8. Липид /өөх тос/ бууруулах эм- Роксера 10мг, Роксера 20мг, Аврора 10мг, Аврора 20мг

9. Ходоодны хүчлийг багасгах эм- Эста-20, Эста-40

10. Үе мөчний өвчнийг эмчлэх эм- Целкок

11. Дархлал дарангуйлах эм- Ципол-Н

12. Үрэвслийн эсрэг бэлдмэл- Индомон

Та эдгээр эмүүдийг ЭМДЕГ-тай гэрээ бүхий аль ч эмийн сангаас авах боломжтой ба цусны даралт буруулах бэлдмэл болон уналт таталтын эсрэг бэлдмэлийг 70%-ийн үнийн хөнгөлөлттэйгээр, бусад эмийн бэлдмэлийг 30-50%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.


Эх сурвалж: www.polit.mn