АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Гринланд арлыг авахаа мэдэгдээд байгаа энэ цаг үед тус арлын парламентын сонгууль даваа гаригт болж эцсийн дүнгээ танилцуулжээ. Энэ удаагийн сонгуульд бизнесийн салбарыг ихээхэн дэмждэг сөрөг хүчин болох Демократатит нам олонхийн санал авчээ. Тэд дөрвөн жилийн өмнөх сонгуульд дөнгөж есөн хувийн санал авч байсан бол энэ удаад 29,9 хувийн саналтайгаар сонгуульд илүүрхсэн байна. Тиймээс демократатитууд бусад намуудтай хэлэлцээ хийж, эвсэл байгуулахаар болжээ. Харин эрх баригч Inuit Ataqatigiit нам болон түүний хамтрагч Сиумут 2021 онд 66.1 хувийн саналаар ялалт байгуулж байсан ч энэ удаад нийлээд 36 хувийн сонгогчдын дэмжлэг хүлээжээ. Мөн Гринландчууд Дани улсын өөртөө засах харьяанаас гарч тусгаар улс байх гэсэн бодлогыг тууштай баримталдаг Налерек намынханд нийт сонгогчдын 24,5 хувь нь саналаа өгчээ.
Сонгуулийн дүн гарсны дараа Демокраатит намын дарга Йенс-Фредерик Нилсен сэтгүүлчдэд хандан "Хүмүүс өөрчлөлтийг хүсч байна. Тиймээс өөрсдийнхөө сайн сайхныг санхүүжүүлэхийн тулд бизнесийг илүү хөгжүүлэх хэрэгтэй байна. Бидэнд маргааш тусгаар тогтнолоос илүү өнөөдрийн сайн суурь хэрэгтэй” гэжээ. Тус намын хувьд Даниас тусгаар тогтнохыг төдийлөн дэмждэггүй.
57 мянган хүн амтай, Номхон далайн өргөн уудам энэ арал сүүлийн үед геополитикийн хувьд ихээхэн сонирхолтой бүс нутаг болоод байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Гринландыг авна хэмээн мэдэгдсэн бол Орос, Хятад улс орнууд ч идэвхтэйгээр хөдөлж цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлжээ.