Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.ГХЯ-наас  өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд 25 оронд суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нарын нэрийг танилцуулан, хэлэлцүүлжээ.  Улмаар Засгийн газар ойрын хугацаанд Элчин сайд нарын нэрийг Улсын Их хуралд оруулахаар төлөвлөсөн аж. 

Гадаад харилцааны яамнаас Элчин сайдад томилох 25 хүний нэрийг танилцуулж байна.

1. Австралийн Холбооны улс- Д.Даваасүрэн /Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/

2. Бүгд Найрамдах Австри улс - М.Цэнгэг /Гадаад харилцааны яамны Европын газрын захирал/

3. ОХУ - Ө.Энхтүвшин /Шадар сайд асан/

4. Бүгд Найрамдах Беларусь улс -Б.Баярсайхан /Гадаад харилцааны яамны Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/

5. Бельгийн Вант улс - Л.Болд /Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх/

6. Бүгд Найрамдах Болгар улс - Л.Саяанаа /Шадар сайдын зөвлөх/

7. Унгар улс -С.Баатаржав /Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайд/

8. Бүгд Найрамдах Турк улс - Г.Мөнхбаяр /Нийслэлийн Засаг дарга асан/

9. Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс -Ж.Сэрээжав /ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, Соёлын Харилцааны Газрын зөвлөх/

10. ХБНГУ - Б.Мандахбилэг /Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд/

11. Арабын Бүгд Найрамдах Египет улс - Э.Булган /Гадаад харилцааны яам/

12. Кувейт улс - Н.Наранбат /Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/

13. Бүгд Найрамдах Чех улс –Д.Гансүх / ГХЯ-ны АОДАГ-ын захирал/

14. Сингапур улс - С.Энхбаяр /Гадаад харилцааны яам/

15. Бүгд Найрамдах Казахстан улс - Д.Баярхүү /Гадаад харилцааны яам/

16. Бүгд Найрамдах Киргиз улс - Д.Ганхуяг / Гадаад харилцааны яам/

17. Арабын Нэгдсэн Эмират улс - Ш.Одонбаатар /Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга/

18. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс - Б.Энхсүх /ТЕГ-ын дэд дарга асан/

19. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс- Эрдэнэдаваа /Гадаад харилцааны яам/

20. АНУ - Ө.Батбаяр / Гадаад харилцааны яам/

21. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улс - Ж.Бямбасүрэн /Хил хамгаалах газрын дарга асан/

22. Швейцарын Холбооны улс - Р.Алтангэрэл /Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух элчин зөвлөх/

23. Бүгд найрамдах Франц улс -У.Нямхүү /Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга/

24. Бүгд найрамдах Энэтхэг улс- Г.Ганболд

25. Бүгд найрамдах Итали улс –Ц.Нарантунгалаг нарын нэрийг тус тус танилцуулаад байна. 

Эх сурвалж:www.polit.mn