Т.САЙХАН

 Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Энэхүү хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцэж байсан боловч Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар нар хаалттай хэлэлцэх горимын санал гаргалаа. Ц.Мөнх-Оргил гишүүн "Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцдэг уламжлалтай. Хоёрдугаарт, олон хүний амьдрал, эрх чөлөөний асуудал яригддаг учраас хаалттай хэлэлцэж санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй" гэлээ. Хаалттай хэлэлцэх горимын саналыг хуралдаанд оролцож буй гишүүдийн олонх нь дэмжсэн учраас Хууль зүйн байнгын хороо хуралдаанаа хаалттай хуралдахаар боллоо. 

Эх сурвалж:www.polit.mn