Т.САЙХАН

2021.06.30

ЭМЯ-наас CОVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар  ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 2246 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 114656 болж байна. Цар тахлын халдварын нэн хүнд хэлбэрээр 15 хүн нас барж, нийт 563 хүн амиа алдаад байна. Мөн хугацаанд 2215 хүн эмнэлгээс гарч, нийт 73007 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн хоёрдугаар төв эмнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд Covid-19-тэй нийт 14121 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • 239 хүний биеийн байдал маш хүнд,
  • 1237 нь хүнд,
  • 3143 нь хүндэвтэр,
  • 9502 нь хөнгөн гэж оношлогдсон" гэлээ. 

Шинэ халдварын 1345 нь нийслэлд бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 88526 боллоо. Орон нутагт 901 тохиолдол нэмэгдсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn