С.САРУУЛ
МАН 100 жилийн ойн босгон дээр Өршөөлийн хуулийг санаачилж, өнөөдөр Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцүүлж байна.
Эрх баригч нам Өршөөлийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээсэн хоригдлын оногдуулсан ялаас, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар тусгасан бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын 1 өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны ялаас дүйцүүлэн хасахаар болжээ. Мөн 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр тусгасан байна.
Өөрөөр хэлбэл, хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 150 хоригдол ялаас чөлөөлөгдөж, 371 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 188 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасч, өсвөр насны 25 хүн, нийт 709 хоригдол хорих ялаас чөлөөлөгдөх гэнэ.
Эх сурвалж: www.polit.mn