Б.ДАМДИН

Монгол Улсын иргэдийн эзэмшдэг гадаад паспортын хэвлэлтийг Германы хэвлэлийн компани хариуцаж иржээ. Байсгээд бэлдэц нь тасарч, хэвлэлт зогсдог. Шалтгаан нь Сангийн яам хөрөнгө мөнгө өгдөггүй, эсвэл Бүртгэлийн байгууллагын удирдлага нь төсвөө хүргээгүй гэдэг байв.
Тэгвэл тун удахгүй Засгийн газрын хуралдаанаар гадаад паспортын загварыг шинэчлэн баталж, түүнийгээ олон нийтэд танилцуулна.  Шинэ гадаад паспорт тоон гарын үсэгтэйгээр 2021 ондоо багтаж хэрэглээнд нэвтрэх юм байна.
Хамгийн гол нь шинэ загварын гадаад паспортын бэлдцийг дотоодын компани нийлүүлэхээр болжээ. Тэр нь одоогийн Засгийн газрын нэгэн сайдын хамаарал бүхий компани бөгөөд паспортын бэлдэц хэвлэх үйлдвэрээ оруулаад ирчихсэн юм байна.

Эх сурвалж:www.polit.mn