Б.ОД

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан COVID-19-ийн халдвар авсан гэх мэдээллийг хэвлэлийн төлөөлөгч нь баталгаажууллаа. 

 Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "С.Амарсайхан сайд вакцины бүрэн тунд хамрагдсан учир COVID-19-ийн халдвар авсан ч биеийн байдал хөнгөн байгаа. Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. УОК-ын даргын хувиар цар тахлын халдварыг бууруулахын төлөө, иргэдийн эрүүл мэнд амь насыг хамгаалахын төлөө үргэлж газар дээр нь очиж ажилладаг. Одоо ч ажлаа цахимаар үргэлжлүүлэн хийж байгаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn