Б.ОД
Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой хэмээн газар замын хажуу руу унасан осол гарсан. Их хэмжээний борооны улмаас төмөр замын ул шороо угаагдаж төмөр замд эвдрэл үүсэж Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны галт тэрэгний есөн вагон үүнээс долоон вагон дизель түлш, нэг вагон элс, нэг вагон масло ачиж явжээ.
Тус хэсэгт ажилласан Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Түвшинтөгс "Ослын улмаас асгарсан түлшний хэмжээ ойролцоогоор 80-100 тонн, түлш асгарсан талбай гурван га хамарсан гэж тогтоогоод байна. Ослын газарт Байгаль орчинд үүсэх хохирлын хэмжээг бууруулахаар 35-40 см гүнтэй хөрс хуулалт хийж, цуваанд ачиж явсан элс хайргыг ашиглан асгарсан түлшийг шингээж авах арга хэмжээ авсан. Түлш асгарсан газар нь Орхон голоос 5-6 км зайтай бөгөөд голд хүрээгүй. Ослын газраас 500 метр гаруй зайтай борооны улмаас үүсэн тогтоолд түлш орсон учир уснаас дээж авч эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn