Т.САЙХАН
Сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10000 гаруй шинжилгээ хийх явцад 1811 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 111505 болж байна. Шинээр илэрсэн 1,811 тохиолдлын 1,806 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн таван ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ.
Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,
- 983 нь Улаанбаатар хотод
- 823 нь орон нутагт бүртгэгдлээ гэв.
Мөн 15 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.
- 38-40 насны хоёр хүн 3-24 хоног эмчлүүлсэн
- 41-50 насны нэг хүн долоо хоног эмчлүүлсэн
- 51-60 насны хоёр хүн 11-12 хоног эмчлүүлсэн
- 61-70 насны таван хүн 10-22 хоног эмчлүүлсэн
- 71-79 дээш насны хоёр хүн 12-21 хоног эмчлүүлсэн
- 80-аас дээш насны гурван хүн 9-16 хоног эмчлүүлж байжээ.
Эх сурвалж:www.polit.mn