С.САРУУЛ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга зарлиг гаргаж 13 хүнийг сулласан. Тэдний дунд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Б.Галсансүх, анх удаа хулгайн хэргээр шийтгэгдсэн өрх толгойлсн эмэгтэйчүүд зэрэг нийт 13 хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас энэ сарын 24-нд сулласан юм.

Олон нийтийн сүлжээгээр ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг хөнөөсөн Б.Махбалд өршөөл үзүүлсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.  Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлд ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал багтаагүй. Түүнд оноосон ял хүчин төгөлдөр,  суллагдаагүй болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээлэв.

Эх сурвалж: www.polit.mn