Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгохыг Бага хурлын гишүүдийн олонх дэмжлээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд өмнөх дарга У.Хүрэлсүх намын даргаар Л.Оюун-Эрдэнийг сонгох санал гаргаж УЗ 100 хувийн саналаар дэмжсэн юм. Намын Их хурлаар намын даргыг сонгоно гэж байсан ч МАН-ын дүрмийн 20.3.7. намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно гэж заажээ. Тиймээс өнөөдрийн Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар томиллоо.

Эх сурвалж:www.polit.mn