Т.САЙХАН

Удирдах зөвлөл  хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцжээ. 

 У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө өнөөдөр 08:00 цагт МАН-ын Бага хурал хуралдаж, намын даргаа чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчийг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон байна. 

Тэгвэл өнөөдөр намын даргын үүрэг гүйцэтгэгчийг Удирдах зөвлөлийн түвшинд хэлэлцэн тогтож, асуудлыг Бага хурал руу оруулахад бэлэн болгожээ. У.Хүрэлсүх намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн бөгөөд УЗ-ийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн байна. 

Эх сурвалж:www.polit.mn