Б.ДОЛЖИНЖАВ

УИХ-ын чуулганаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд COVID-19 халдвартай өвчтөнүүдэд зарцуулах шинэчилсэн төсвийн талаар мэдээллээ.

Тэрбээр "Анх батлагдсан найман сая төгрөг нь 28 хоногийн  эрчимт эмчилгээний ор хоногийн тооцоолол юм. Эмнэлзүйн шинж тэмдгээс шалтгаалан тохируулсан үнийн тарифыг батлуулсан. Одоо өвчтөний биеийн байдал хөнгөн бол 1 сая 50 мянган төгрөг, хүндэвтэр хүнд 3.5 сая төгрөг гэх мэт ангиллуудыг гаргаж батлуулсан. Үүнд дахин нэмэлт өөрчлөлт оруулан,  эмийн зардлыг шинэчилж өмнө нь маш хүнд өвчтөн 4.3 сая төгрөгөөр эмчлүүлж байсан бол одоо шинэ тарифаар 7.7 сая төгрөг болж шинэчилсэн.Үүнд эм, эмнэлгийн хэрэгсэл, эрчимт эмчилгээний зардал, эмч ажилчдын цалин багтсан.Монгол Улсад эрчимт эмчилгээний 340 эмч, нийт сувилагч 13 мянга, эмч 11 мянга гээд улсын хэмжээнд эмнэлгийн 57 мянган ажилтан бий. Тэд үнэхээр туйлдаж, нөхцөл байдал хэцүү байгаа.Манайд амьсгалын эсмо аппарат гурав бий, дахин нэгийг авч ирж байна. Аппаратад ороход нэг хүнд 35 сая төгрөг зарцуулдаг" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn