Б.ДЭМБЭРЭЛНЯМ
Токио-2021 олимпийн наадамд улсаа төлөөлөн оролцохоо Кэвин Дурант , Дэмиан Лиллард , Жэймс Хардэн зэрэг NBA-ийн шилдэг тоглогчид өөрийн цахим хуудсаараа мэдэгдээд байсан юм. Тэгвэл өчигдөр үндэсний сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.
2021 оны Токиогийн Олимпд оролцох АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг:
- Кевин Дурант /Довтлогч, Нэтс, 2012, 2016 онд Олимпд тоглосон/
- Дэмиан Лиллард /Хамгаалагч, Трэйл Блэйзерс/
- Дэвин Бүүкер /Хамгаалагч, Санс/
- Жэйсон Тэйтум /Довтлогч, Селтикс/
- Брэдли Бийл /Хамгаалагч, Уизардс/
- Зак Лавин /Хамгаалагч, Буллс/
- Кевин Лав /Төв, довтлогч, Кавалиерс, 2012 онд Олимпд тоглосон/
- Дрэймонд Грийн /Төв, довтлогч, Уорриорс, 2016 онд Олимпд тоглосон/
- Бэм Адебайо /Төв, довтлогч, Хит/
- Крис Миддлтон /Довтлогч, Бакс/
- Жрү Холидэй /Хамгаалагч, Бакс/
- Жерами Грант Довтлогч, Пистонс/
АНУ-ын эрэгтэй шигшээ баг нь Олимпийн наадмын бүхий л тоглолтуудад буюу 16 удаа оролцохдоо 13 удаа түрүүлсэн амжилттай. Одоогоор тус баг Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чансааг тэргүүлж буй.
Эх сурвалж : bleacher reports