П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Ulaanbaatar Amazons” багийн хамгаалан тоглогч Б.Болор-Эрдэнийг урьж, ярилцлаа.

 

-“Ulaanbaatar Amazons” баг энэ жилийн дээд лигээр аваргын цомоо дахин өргөлөө. Ялалтын амтаа хуваалцаач?

-Анх аваргын цом өргөсөн баяр, догдлол дүүрэн гайхалтай тэр мөчийг дахин мэдэрсэн. “Ulaanbaatar Amazons” багтаа гурван жил тоглоод хоёр удаа аваргын алтан медаль, нэг мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна.  Өнгөрсөн жил аваргаа хамгаална гэдэг үнэхээр хэцүү даваа байсан. Харин энэ жил чадлаа. Багаараа цом өргөхөөс гадна дараа жилийн лигийн нээлтээр аваргын бөгж гардаж авах нь сайхан санагддаг.

-Тэгвэл энэ бүх амжилтын түүх хэзээнээс эхлэлтэй вэ?

-Манай аав ээж хоёр сагсан бөмбөгт дуртай. Тиймдээ ч охиноо их дэмждэг. Анх зургаадугаар ангид байхдаа дүүргийн аваргаас алт, нийслэлээс хүрэл медаль авсан. Хожлын амт, хожигдлын сургамжийг тэр үеэс мэдэрсэн гэж болно. Сагсан бөмбөгөөс хүмүүжил, төлөвшил сурч байгаа нь таалагдаж, энэ спортод дурласан гэж боддог. Харин мэргэжлийн түвшинд бэлтгэл хийж, тууштай хичээллэсэн нь сүүлийн гурван жил байна. “Modun Wolves” клубт зургаан сар бэлтгэл хийгээд “U16” насны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. Ингэж тоглолтыг нь үздэг, шүтдэг байсан эгч нартайгаа нэг багт тоглох боломж олдсон.

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 69 (7566)