Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим асуудлаар шийдвэр гаргажээ. 

Тухайлбал, 12-15 насны хүүхдүүдийг ирэх даваа гаригаас “Файзер” компанийн вакцинаар дархлаажуулахаар болсон байна.  Үйлдвэрлэгч компанийн зүгээс зөвлөмж авч, албан ёсны зөвлөмж удахгүй албажиж ирэх юм байна.  Улсын хэмжээнд 12-17 насны 290 мянга орчим буюу нийт хүн амын 10 хувийг нэмж дархлаажуулна.

Улсын баяр наадмыг нийслэлд тэмдэглэхдээ хугацаанд нь үзэгчгүй хийхээр болсон. Орон нутагт цар тахлын халдвар буурвал долдугаар сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа наадам хийх эсэхийг шийдвэрлэхээр болсон байна. 

Эх сурвалж:www.polit.mn