Б.ОД

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг   энэ сарын 29, 30-нд solongos.hudulmur-halamj.gov.mn вэб сайтаар цахим хэлбэрээр  бүртгэхээр болжээ. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг долдугаар сарын 16-нд зарлана.

Шалгалтыг  долдугаар сарын 26-наас есдүгээр  сарын 17-ны хооронд зохион байгуулж, тэнцсэн иргэдийн нэрийг есдүгээр  сарын 23-нд танилцуулна гэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас мэдээлэв. 

Бүртгүүлэх иргэн нь:

  -18-39 настай Монгол Улсын иргэн

 - Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй

- БНСУ аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй

-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй

 - Өнгө ялгах чадвартай

 -Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байх шаардлагатай.

-Солонгос хэлний зохих мэдлэггүй бол бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг төлснөөр таны бүртгэл баталгаажна. 

Эх сурвалж:www.polit.mn