Б.ОД

COVID-19 эсрэг вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар вакцины II тунд хамрагдсан хүн нийт хүн амын 52 хувийг эзэлж байна. Тиймээс сүргийн дархлаа тогтох болоогүй.Улаанбаатарын хувьд 1.4 сая хүн амьдардаг гэж үзвэл 59 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан байна. Тухайлбал, 1031 жирэмсэн эмэгтэй,16-17 10294 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагджээ. Вакцинд хамрагдаагүй 300 гаруй мянган хүн байна. Халдварт өвчнийг бууруулах хоёр арга зам бий. Хөл хорио тогтоох болон вакцинжуулалт. Вакцины бүрэн тунг хийлгээд эндсэн тохиолдол бага байгаа нь вакцины нөлөө өндөр байгааг эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд тодорхойлж байна.Манай улсад Vero Cell, AstraZeneca, Pfizer вакциныг хэрэглэж байна. Та өөрийн гэрт ойр байгаа цэгт очиж, өөрт тохирох вакцинаа хийлгэх боломжийг  олгож байгаа. Харин нэгдүгээр тунг Vero Cell вакцин хийлгэсэн бол өөр төрлийн вакцин хийлгэж болохгүйг анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед битүү орчин буюу гэр, албан тасалгаа зэрэгт халдвар илрэх нь их байна." гэв.

Эх сурвалж:www.polit.mn