Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.06.23/ өглөө.

Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусын халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийхэд 2213 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 100263 болж байна. 2213 тохиолдлын 2203 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн есөн ажилтан ажлын байран дээрээ халдвар авч, гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ. Дотоодын халдварын 1179 нь Улаанбаатар хотод,1024 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 37-83 насны 10 хүн нас барсан.  Халдварын улмаас 12479 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүнд-1053, маш хүнд-207 хүн байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn