Б.ОД
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтын 28 цэг ажиллана.Тодруулбал явуулын найм, суурин 20 цэгт 42 багийн 247 эмч, ажилтан ажиллаж, 3,338 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэл хотод өчигдөр 5735 иргэнд вакцин хийхээр тооцоолж байв. Гэвч I тунгийн дархлаажуулалтад 1781, II тунд 1944 буюу нийт 3725 иргэн вакцинаа хийлгэжээ. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.3 хувь буюу 975240 нь I тунд, 90.3 хувь буюу 860689 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 692 жирэмсэн эх, 16-17 насны 5,827 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.
Эх сурвалж:www.polit.mn