С.САРУУЛ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалт эхэлсэн. Хүүхдүүдийн тухайд 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар 866 хөхүүл эмэгтэй вакцинд хамрагдсан. Мөн 10 мянган орчим 16-17 насны хүүхэд мөн вакцинд хамрагдсан. Эдгээр хүмүүс бүгд Файзер вакцин хийлгэж байгаа” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn