Т.САЙХАН

Эрдэмдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн билээ. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын талаар болон хөл хорио тогтоох гурван үндэслэлийг тайлбарлалаа.

Тэрбээр “Эрдэмтдийн зөвлөл одоогийн нөхцөл байдал дээр тооцоолж үзээд хөл хорих нь зөв гэж үзээд зөвлөмж хүргүүлсэн. Сүүлийн үеийн тоо мэдээллээс харахад халдвар зургадугаар сарын 18-аас буурсан харагдаж байна. Бидний тооцоолж байгаагаар долоо болон наймдугаар саруудад халдварын тоо тогтвортой буураад явна. Гэхдээ хөл хорио тогтоовол халдварын тоо илүү хурдан бууна гэж тооцоолж, зөвлөмж хүргүүлсэн байгаа. 

Яаралтай хөл хорих гурван үндэслэл

1. Нас баралтаас сэргийлж хөл хорих хэрэгтэй. Ингэхгүй бол долдугаар сард үхэл эрс нэмэгдэнэ

2. Эмнэлэг, эмч нарын ачааллыг багасгахын тулд хөл хорь. Ингэхгүй бол эмнэлгийн ачаалал долдугаар сард оргилдоо хүрнэ

3. Бид хөл хорихгүй явбал 2021 оны арвандугаар сарын 1н гэхэд халдварын тоо дээд хязгаар нь 220 мянга болно" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn