Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.06.22/ өглөө.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусын халдвар илрүүлэх зорилгоор 11765 шинжилгээ хийхэд 2231 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 98050 болж байна. 2231 тохиолдлын 2223 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн найман ажилтан ажлын байран дээрээ халдвар авлаа. Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,1289 нь Улаанбаатар хотод, 934 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 55-83 насны 12 хүн нас барсан. Мөн ковиды бус шалтгаанаар хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Халдварын улмаас 12415 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүнд-1140,маш хүнд-221 хүн байна.Гэрийн хяналтад 20795 хүн байгаа” гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn