Б.ОД
Нийслэлд өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-нд явуулын найм, суурин 20 цэгт иргэдийг коронавирусын эсрэг вакцинжуулалтад хамруулна. Эдгээр цэгт 42 багийн 247 эмч, ажилтан ажиллаж 5,735 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.Нийслэлийн хэмжээнд өчигдөр эхний тунд 1649, давтан тунд 2192 буюу нийт 3841 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102 хувь буюу 973047 нь эхний тунд, 90 хувь буюу 858461 нь давтан тунд хамрагдаад байгаа юм. Мөн нийт 605 жирэмсэн эх, 16-17 насны 5130 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn