Б.ОД

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн хоногт зам тээврийн ослын 211 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.Ослын улмаас нийслэлд тав, орон нутагт нэг хүн гэмтсэн байна.  Үүнд хүүхэд өртсөн осол хоёр  бүртгэгджээ.

Нийслэлд:

  • 14:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Доржийн гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч хоёр хүнийг
  • 06:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Нарны замд суудлын автомашины жолооч явган зорчигч хоёр хүнийг
  • 18:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Хайлаастын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч долоон настай хүүхдийг тус, тус мөргөж гэмтээжээ.

Орон нутагт:

  • 23:00 цагийн орчим Булган аймаг: “Хутаг-Өндөр сумын нутагт  бага оврын ачааны автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ нэг настай хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 31, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 47 зөрчлийг илрүүлжээ. Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Эх сурвалж:www.polit.mn