Б.ОД
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас долоон бөхийн шинжилгээний хариуг ирүүлсэн тухай Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.
МҮБХ "Монгол Улсын харцага цолтой бөхчүүд өөрсдийн санаачилга, санхүүжилтээр допингийн хяналтын шинжилгээ өгсөн. Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лаборатори зургаан бөхийн шинжилгээний хариуг МҮДЭБ-д 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдөр, үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариуг зургаадугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байна.Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй хариуг МҮБХ-нд өчигдөр ирүүллээ" гэв.
Эх сурвалж:www.polit.mn