Б.ОД

Байт харвааны олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Францын нийслэл Парис хотод боллоо.Тус тэмцээнд ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг тавдугаар байр эзэлснээр “Токио-2020” олимпод өрсөлдөх эрхээ авав.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, удаах даваанд Швейцарын Д.Илианаг 6:0, 1/16 шатанд Казахстаны Т.Фаридаг мөн 6:0, 1/8 шигшээд Узбекистаны А.Зиодахоныг 6:0-ээр буулган авсан юм. Манай тамирчин дунд шөвөгт Чехийн Х.Марид 4:6-гаар ялагдсан ч онооны чансаагаар тавдугаар байрт орж, эрхээ халаасаллаа.

Ингэснээр Б.Урантунгалаг хоёр дахь олимпдоо цэц сорихоор болж байна. Тэрбээр өмнө нь Лондоны олимпод өрсөлдөж, 64 тамирчнаас 18 дугаар байр эзэлж байв. Б.Урантунгалаг эрхээ авснаар Монголын баг 42 эрхтэй боллоо. Олимпын эрхийн тэмцээнүүд  энэ сарын 29-нд өндөрлөнө.  

Эх сурвалж:www.polit.mn