Т.САЙХАН

АН-аас өнөөдөр /06.21/  Үндэсний эмгэнэлийн өдрийг зарлуулах тухай мэдээлэл хийлээ.  Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Улсын хэмжээнд 400 гаруй хүн цар тахлын улмаас харамсалтайгаар амь насаа алдчихаад байна. Гэтэл энэ тоо өнөөдөр статистик болж үлдэх ёстой юу. Бидэнд тулгамдаж буй асуудал бол цар тахал.  Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч тодорхой нэг өдрийг үндэсний өдөр болгон зарлаж, тэмдэглэдэг. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд тангараг өргөх ёслолын өдрөө Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлаасай. Тэгээд энэ асуудлаа шийдэхийн төлөө манлайлж ажиллахыг хүсч байна" гэв.

Мөн тэрээр АН-ын дотоод маргаантай холбоотой асуултад "Бид намын асуудлаа дотооддоо шийднэ. Тодорхой алхмууд хийх ёстой. Өнөөдөр намын дотоод асуудлаас илүү Монголын зовлон чухал байх ёстой. Өнөөдрийн тулгамдсан асуудал цар тахал болчихлоо. Яг жилийн өмнө УИХ-ын сонгууль болоход цар тахал буурна гэж байсан. Тэгтэл улам дордчихлоо. Намууд хамтарч гарц хаймаар байна. Нэг нь сөрөг хүчин, нөгөө нь эрх баригч гэж хармааргүй байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn