Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 24-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Шотландын ван Роберт Брюс 1314 оны зургадугаар сарын 24-нд Английн хаан II Эдуардын цэргийг бут ниргэн өөрийн орны тусгаар тогтнолыг сэргээжээ. III Александр ван засаг барьж байхад Шотлонд хөгжин цэцэглэж өмнөд хөрш Англитай тайвнаар зэрэгцэн оршиж байв. Шотландын вангийн эмгэнэлт үхэл мөн тэрээр хаан ширээ залгамжлагчгүй байсан нь “Шотландын тусгаар тогтнолын төлөөх анхны дайн” гэдгийг үүсгэсэн байна. Хаан ширээнд суухаар агуу байлдан дагуулагч гэгдэх Вильгельмын удмын Жон Баллиоль, том Роберт Брюс хоёр өрсөлдсөн ба Английн хаан I Эдуард тэднийг шүүн Баллиолийг илүүд үзжээ. Гэвч 1296 онд тэрээр Баллиолийг авч хаян өөрийгөө Шотландын хаанаар зарласнаас тэнд тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн эхэлсэн түүхтэй. Шотландын хаан ширээнд өрсөлдөж байсан Брюс Шотландын дээдсийн цуглаанаар хаанаар зарлагдан англичуудыг захиргаанаасаа хөөж эхэлсэн байна. Гэвч түүний тэмцэл ялагдал ба ялалтаар ээлж дараалан явагдаж байсан билээ. II Эдруард нас барсаны дараа түүний зориг муутай хүү нь Брюсийн эсрэг байлдаж чадалгүй ялагдал хүлээн Шотланд тусгаар тогтносон байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1241.06.24. Хойд Хятад, Дундад Ази, Орос, Кавказыг эзэлсэн монголчууд Моравийн Оломоуц хотыг бүслэн хаасан байхад нь цайзны ханын цаанаас гарч ирсэн Ярославын цэргүүдэд дийлэгдэж анхны ялагдлыг амсав. Польш, Чехэд хохирол үзсэн монголчууд өмнө зүгт довтлон Адриатын тэнгист хүрээд байснаа их хаан Өгөөдөйн нас барсан мэдээгээр гэнэтхэн ар тийшээ буцсан байна.
1793.06.24. Франц анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс болов.
1812.06.24. Францын I Наполеоны арми дайн зарлалгүйгээр Оросын нутагт нэвтрэн оров. Нийтдээ 240 мянган хүнтэй оросын армиуд М.Браклей-де-Толли, П.Багриатион, А.Тормасов нарын командлалын дор францчуудын эсрэг зогссон юм. Оросын арми урхан байлдсаар наймдугаар сард ерөнхий командлагчаар томилогдсон М.Кутузовын удирдлагаар Бородиногийн тулаалдааныг хийн армиа хамгаалан үлдээхээр Москваг орхин ухарсан билээ. Дараа нь тэд партизаны дайн хийсээр Наполеоныг аравдугаар сард Москваг орхин ухрахад хүргэсэн юм. Арваннэгүгээр сард нь Березин мөрний орчим Наполеоны арми ялагджээ.
1893.06.24. Норвегийн судлаач Фритьоф Нансен «Фрам» хөлгөөр Хойд мөсөн далай руу аялалд гарчээ.
1901.06.24. Парист Барселоноос ирсэн 19 настай зураач Пабло Пикассо зургийн анхны үзэсгэлэнгээ нээв.
1916.06.24. Холливудын оддоос Мэри Пикфорд «Paramount Pictures» студитэй 1 040 000 ам.долларын гэрээ хийсэн нь долоон оронтой тоогоор гэрээ хийсэн анхны тохиолдол болжээ.
1934.06.24. Украины нийслэлийг Харьковаас Киевт шилжүүлэв.
1940.06.24. АНУ-д улстөрийн зорилгоор анх удаа телекамер ашиглаж эхэлсэн байна.
1945.06.24. Москвад Ялалтын парад болон Агуу эх орны дайны 10 фронтын шилдэг дарга цэрэг оролцлоо. Парадыг маршал .Г.Жуков хүлээн авч маршал К.Рокосовский командалжээ. Ялагдсан дайсныхаа анги нэгтгэлийн 200 тугийг Ленины бунханы өмнө хаяснаар парад төгссөн юм.
1963.06.24. Москвад Дэлхийн эмэгтэйчүүдийн их хурал эхэлжээ.
1977.06.24. Америкийн Ерөнхийлөгч Жимми Картерыг 1976 оны татвараа төлөөгүй тухай Татварын албанаас мэдээлжээ.
1982.06.24. Сансрын «Союз-Т-6» хөлгөөр Францын нисгэгч Жан-Лу Кретьен сансарт нисчээ.
2010.06.24. Австралийн Ерөнхий сайдаар болон эрх баригч Лейборист намын тэргүүнээр Жулия Гиллард сонгогдсон нь анхны эмэгтэй байлаа.
Эх сурвалж www.zms.mn