Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 21-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Чикагогийн олон улсын үзэсгэлэнгийн үзэгчид дэлхийд анх удаа алсыг харагч гэгдэх эргэдэг  цагиргаар зугаалан танилцжээ. Уг үзэсгэлэнг зохион байгуулагчид 1891 онд үзэсгэлэнгийн нэрийн хуудас болохоор байгууламжийг бүтээхээр уралдаан зарласан ба Иллинойсын  залуу инженер  Жорж Феррис асар  алсыг харагчийн дугуйг зорчигчдын бүхээгтэйгээр  санал болгосон байлаа.Мэргэжил нэгтнүүд нь Феррисийн  санааг бүтэшгүй гэж байсан юм. Инженер хувиасаа 25000 доллар гаргаж зураг төслийг бүтээсэн учир зохион байгуулагчид нь уг байгууламжийг босгохоор болжээ. Феррисийн  алсыг харагч 80 метрийн диаметай хоёр метрийн  голчтой 80 метрийн өндөр тэнхлэгт бэхлэгдсэн байв. Түүний  36 бүтээг тус бүр нь 60 зорчигчийн багтаамжтай байв. Түүний ихэнхийг Детройтод хийн галт тэргээр зөөн авчирсан байв. Нийт жин нь 4100 тонн бөгөөд 250 мянган доллараар босчээ. Үзэсгэлэнгийн үеэр алсыг харагчаар бараг 1,5 сая хүн зугаацан  10 минутын тасалбартаа 50 центийг төлжээ. Зохион байгуулагч нар нь 730 мянган долларын цэвэр ашигтай байсан нь тухайн үедээ асар их мөнгө байлаа.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1982.06.21. Энэ өдөр Францын хөгжмийн өдөр. Уг баяр Францын сайд Жак Лангрогийн буянаар төрсөн ба дэлхийн хамгийн урт өдөрт зориулагджээ.  Өнөөдөр Францад хөгжим, дуу газар сайгүй  эгшиглэж байна.

1989.06.21. Цус урсгасан тулааны явцад америкчууд Испанийн мэдлийн Гуам арлыг 1898 оны энэ өдөр буулган авчээ. Гуам нь Номхон далай дахь Марианы арлуудын ольтригийн  хамгийн том өмнөд арал нь юм. Филиппины Манила хотоос 930 км, Гонолулу хотоос 2300 км-ын зайтай. АНУ-д тооцогдохгүй тэр нутаг дэвсгэрт голчлон америкчууд амьдардаг ба АНУ-ын усан цэргийн болон, стратегийн нисэх хүчний  чухал баазууд тэнд байрладаг. Байрлалаасаа болон Хойд Америкаас 14-15 цагийн өмнө  өдөр эхэлдэг учир тэндээс Америкийн өдөр эхэлдэг ажээ.

2004.06.21. Скейтбордингийн олон улсын өдрийг анх 2004 онд америк скейтерууд тус улсын  Баруун эрэгт тэмдэглэжээ. Тэр жилдээ Скейтборд компаниудын олон улсын өдөр болгон зарлаж жил бүрийн зургаадугаар сарын  21-нд тэмдэглэж байхаар болсон байна.

2015.06.21. Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор баталгаажсан олон улсын йогийн өдрийг  тэмдэглэж байна. Хамгийн анх энэ баярыг 2015 онд тэмдэглэжээ. Өдрийг санаачлан хугацааг нь тогтоосон хүн бол Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди юм.Ингэснээр дэлхий нийтээр жил бүрийн энэ өдрийг Иогийн ач тусыг хүмүүст таниулах өдөр  болгон  тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм.

Эх сурвалж www.zms.mn