С.САРУУЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн  “Сүүлийн гучин жилд ядуурал 26-30 хувьтай хэвээр байна. Хөгжлийн төлөвлөгөөний дагуу бид хэзээ ядуурлаас салах уу. 2022 оны төгсөлд ядуурал хэдэн хувиар буурах вэ” гэсэн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд А.Ариунзаяа “Хөгжлийн төлөвлөгөөний 2022 онд Загсийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс гадна “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд энэ асуудал тусгагдсан. Ядуурлыг 2030 он гэхэд тэглэнэ гэх зорилтыг дэлхийн бүх улс орон дэвшүүлсний адилаар Монгол Улс энэ зорилгод нэгдэн 2030 он гэхэд ядуурлыг аль болох тэг рүү болгохыг чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Бидний хувьд ядуурлыг бууруулахад эрүүл мэнд болон боловсролын салбарт илүү түлхүү анхаарч хөрөнгө оруулалтыг оруулах ёстой гэсэн зарчмын дагуу явна. Манай яамны халамжаас хөдөлмөрт шилжинэ гэсэн уриан дор ирэх жил ажиллана. Хөдөлмөр лүү шилжинэ гэхээр шууд халамжийг зогсоох бус хэн халамж авч байна вэ тэдгээрийг хэрхэн яаж сургах уу, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх гэсэн нэгдсэн байдлаар төлөвлөсөн. 2022 оны төлөвлөгөөнд мэргэжлийн боловсрол сургалтын салбарт нэлээд анхаарсан зорилтуудыг оруулсан” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn