Б.ДОЛЖИНЖАВ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэртэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмаа цахимаар үзэгчгүй зохион байгуулахаар боллоо. Харин аймаг, сумд, орон нутгийн бүх баяр наадмыг тэмдэглэхийг хориглож байна. Баяр наадмын төсвөөс хэмнэгдсэн мөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулах чиглэлийг өглөө. COVID-19 халдварын эмчилгээний арга барилаа өөрчилж, нас баралтыг бууруулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар долоо хоног зааалаар үйлчлэхгүй, аялал, жуулчлалын газруудын үйл ажиллаагааг мөн долоон хоног хязгаарлах шийдвэр гарсан. Улсын онцгой комиссоос аль болохоор хатуу хөл хорио тогтоохгүй байх чиглэл баримталж ажиллаж байгаа” гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn